Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины азын дугаарыг бусадтай хамтран борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх АТҮТ-ийн мэргэжилтний хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Прокурорын байгууллагаас дараах хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд IV сараас шинэ журам үйлчилнэ
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд IV сараас шинэ журам үйлчилнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.