Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд


Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Тус иргэн нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаа аж.

Өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 1-р хавьтлын 22 хүнийг хяналтад авчээ. Мэргэжлийн эмч нарын баг халдварын голомтод ажиллаж байна.

Иймээс ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
 
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.