Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-ний хооронд Швейцарийн Давос хотноо болох гэж байна. Уг форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болжээ.
Энэ удаагийн чуулга уулзалт нь шинэ технологиуд улс орнуудын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлж буй талаар ярилцах аж. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөллүүдийг цуглуулж, дэлхийн томоохон асуудлууд, ирэх оны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцдэг юм.