Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.

Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Өндөрхангай, Тэс, Давст, Ховдын Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Сантмаргац, Баянхайрхан, Цагаанхайрхан, Баянхонгорын Баянговь, Архангайн Тариат, Цэцэрлэг, Батцэнгэл, Хангай, Жаргалант, Өлзийт, Цахир, Хайрхан, Эрдэнэмандал, Төтшрүүлэх, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Цагааннуур, Эрдэнэбулган, Галт, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хангал, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Орхон, Орхонтуул, Түшиг, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянчандмань, Цээл, Баян, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Жаргалант, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Норовлин, Дадал, Хэрлэн, Баян-Адрага, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Уулбаян, Мөнххаан, Асгат, Түмэнцогт, Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Баяндун, Баян-Уул, Халхголд 10.1-41.0 см.

Дархан-Уулын нийт, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар 5.1-10 см, бусад нутагт 1-5 см хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно
 
Өнөөдрөөс 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ
Өнөөдрөөс 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.