Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуургатай байх бол маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Мөн өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Иймд цасан шуурганы үед иргад, хөдөлмөрчид, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулъя.

ЗГ-аас Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ
ЗГ-аас Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ
 
ТАНИЛЦ: УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд болон дэд дарга нар
ТАНИЛЦ: УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд болон дэд дарга нар
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.