Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

2023-2024 оны Монгол Улсын волейболын Үндэсний дээд лигийн эхний гурван тойргийн тоглолтууд дуусаж, хагас шигшээд тоглох багууд шалгарлаа. 3 тойргийн эцсийн байдлаар Натур Мед Толун 39 оноотой нэгдүгээр байр, Өмнөговь Шанх Транс 36 оноотой хоёрдугаар байр, Хасу Мегастарс 22 оноотой гуравдугаар байранд шалгарсан бол Тэнүүн-Огоо багийн залуус 19 оноотой дөрөвдүгээр байраар тус тус шалгарч үлдлээ.

Харин лигийн өнгөрсөн жилийн аварга Баянхонгор Корунд Гео баг өчигдөр болсон Өмнөговь Шанх Транс багтай хийсэн тоглолтод 3:0 харьцаатай ялагдал хүлээж энэ жилийн хагас шигшээ тоглолтод шалгарах боломжгүй бол хасагдах шатнаас мултарсан юм. Ийнхүү шигшээ тоглолтуудад Натур Мед Толун, Тэнүү Огоо болон Өмнөговь Шанх Транс, Хасу Мегастарс гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна. Хагас шигшээ тоглолтууд нэгдүгээр сарын 6-нд болох бүх оддын тоглолтын дараа эхэлнэ.

ШШГБ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдорж “Монгол Улсын гавъяат хуульч“ цол хүртлээ
ШШГБ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдорж “Монгол Улсын гавъяат хуульч“ цол хүртлээ
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.