Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ХЭҮК-оос сэтгүүлчидтэй уулзана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 29 секунд

Арванхоёрдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаан болно.

11.00 цагт: ЭМЯ-нд: Томуу өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотой хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлж, зөвлөнө. Утас: 9612-1060.

12.00 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолчид “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар шороо” сэдвээр, цаг үеийн асуудлаар төр, засагт өргөх бичиг хүргүүлж буй талаар мэдээлнэ.

16.00 цагт: ХЭҮК-оос “Хүний эрхийн төлөө” клубын сэтгүүлчидтэй судалгаа болон цаг үеийн асуудлаар чөлөөт уулзалт хийнэ. Утас: 9902-8438.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Шинэ жилийг угтан өдөр бүр урлагийн тоглолт хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн саксофончин Ц.Нямгэрэлийн жазз хөгжмийн тоглолт болно.

-Харшийн сүлд модны наадам болж байна. Шинэ жилийн наадам 12-р сарын 25-30 хүртэл үргэлжилнэ.

-МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

VISUAL TOIM: 9 өдөр, 57.5 цаг үргэлжилсэн нүүрсний сонсголоос БИД ЮУГ ОЛЖ ХАРАХ ёстой вэ
VISUAL TOIM: 9 өдөр, 57.5 цаг үргэлжилсэн нүүрсний сонсголоос БИД ЮУГ ОЛЖ ХАРАХ ёстой вэ
 
П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө маргааш Ерөнхий сайдад өгөхөөр болжээ
П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө маргааш Ерөнхий сайдад өгөхөөр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.