Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шатахуунаа нөхөж авч байгаа. Гэхдээ хоригийн өмнөх хэмжээнд хүрч чадахгүй байна“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Түүний хувьд Орос-Монголын Засгийн газрын хамтарсан комиссын дарга юм. Тэрбээр,

"Шатахууны тухайд, ОХУ-аас нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн. Нарийн тоон мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгөх байх. Монгол Улс Ангарскийн үйлдвэрээс шатахуунаа голлон нийлүүлдэг. Нэгдүгээрт, Ангарскийн үйлдвэр засварт орсон. Хоёрдугаарт, ОХУ-д дотоодын хомсдол бий болсон учраас тодорхой хэмжээний хориг тавьсан шалтгаанаас болж, нийлүүлэлтийн асуудал үүссэн.

Харин одоо нөхөж татан авалтаа хийж байгаа. Гэхдээ энэ хэмжээ нь хоригийн өмнөх хэмжээндээ хүрч чадахгүй байгаагаас гадна төмөр замын хүчин чадал ч нөлөөлж байна" гэлээ.

Индукцийн плитка нь цахилгааныг 90 хувь хүртэл хэмнэдэг
Индукцийн плитка нь цахилгааныг 90 хувь хүртэл хэмнэдэг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.