Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

14 хоногт 102 удаагийн галын дуудлага бүртгэгдэж, 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан.

2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт. Дөрвөн дүүргийн 16 байршилд халиа дошин үүссэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа дошин үүсэж, 1860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж ажилласан” хэмээлээ.

Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.

Монголчууд “Парис-2024” оны олимпод цагаан туган дор оролцох эрсдэлгүй боллоо
Монголчууд “Парис-2024” оны олимпод цагаан туган дор оролцох эрсдэлгүй боллоо
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.