Засгийн газрын баталгаа бүхий "Самурай" бондын 30 тэрбум иенийн өрийг хугацаанд нь төлж буйг зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,
"Шинэ оны босгон дээр хөгжлийг боомилсон 12 жилийн өрийн дарамтнаас гарснаа зарлаж байна. Энэ бол Монгол Улс хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж буйн чухал нотолгоо" хэмээн онцоллоо.