Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авахаар болов

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл өглөө. Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн түр хороо ажиллах явцад холбогдох зөрчил илэрч байгааг нарийвчлан шалган судлах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чухал байгааг онцлов. Тухайлбал,

"Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн. Манай улсын хувьд эмийн чанарын шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын харьяа Эмийн хяналтын лабораторид хийдэг байсан ч татан буугдсаны дараа эмийн чанарыг баталгаажуулах шинжилгээний лабораторийн хүчин чадал хангалтгүй түвшинд хүрсэн байна.

Эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол 2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгдсэн" гэж байлаа. Иймд:

Түр хорооны гишүүд, хянан шалгах шинжээчид "Монгол Улсад худалдаалагдаж байгаа эмийн чанарт судалгаа хийхэд олон нийтийн оролцоо шаардлагатай" хэмээлээ.

Хянан шалгах түр хороо 2024 оны гуравдугаар сард нотлох баримтыг шалган судлах сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг

Цахим шуудан: [email protected],

Цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn,

Утас: 51-261440 сувгуудаар өнөөдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ.

Ц.Даваасүрэн: 2040 он гэхэд нийслэлийн иргэдийн 84 хувь нь орон сууцад амьдардаг болно
Ц.Даваасүрэн: 2040 он гэхэд нийслэлийн иргэдийн 84 хувь нь орон сууцад амьдардаг болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.