Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ариунболд: Улаанбаатар хотод өнөөдөр 244 вагон түлш буусан. Харин ШТС-ууд түгээлтээ ямар зохицуулалттай хийж байгаа талаар бид мэдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-ууд автомашинуудад лимит зааж шатахуун өгч байна гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл уг асуудалтай холбоотой шатахуун тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодруулга авлаа.

Тэрбээр " УБТЗ-ын зүгээс ОХУ-аас орж ирж буй шатахууныг хүлээн авч холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.12.18/ өглөөний байдлаар Улаанбаатар хотод 244 вагон нефть бүтээгдэхүүнтэй ачаа буусан. Үүний 78 вагон нь бензин, 102 вагон нь дизель байна. Мөн бид ОХУ-аас ирж буй түлшний мэдээллийг дор бүр нь авдаг. Үүнийг оролцуулбал нийт 8-10 хоногийн нөөц байгаа гэсэн үг. Манай байгууллагын зүгээс ямар нэг асуудалгүй тээвэрлэлт хийж түгээлтийн компаниудад өгч байгаа. Харин цаад түгээлтийн компани буюу ШТС-ууд түгээлтээ ямар зохицуулалттай хийж байгаа талаар бид мэдэхгүй.

Энэ жил ОХУ-аас авч байгаа нефть бүтээгдэхүүнийг тооцож үзэхэд өнгөрсөн жилийнхээс 25,5 хувиар илүү байна. Үүнээс харахад Монгол Улсын түлшний хэрэглээ нэмэгдсэн" гэв.

А.Гансүх: С зөвшөөрлийг “Нүүрс зөө“ гэж олгодоггүй. Би гэрчилгээний загварыг л баталсан
А.Гансүх: С зөвшөөрлийг “Нүүрс зөө“ гэж олгодоггүй. Би гэрчилгээний загварыг л баталсан
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.