Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Сонсголоор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 440 их наяд хэмээн ярьсантай нь холбогдуулан гэрчээр асууж буй бөгөөд энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр "Та 440 их наяд төгрөг гэдгийг хаанаас гаргаад ирэв" хэмээх асуултыг тавьхад УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах хариултыг өгөв.
Тэрбээр, "Б.Энхбаяр аа, би хэвлэл мэдээллээр явж байгаа тоон мэдээллийг л дурдсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгааг ойлгуулах гэж санаа бодлоо хэлсэн" гэлээ.