ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1, 2, 4 дүгээр байранд шалгарсан багуудыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, "Эдийн засагт үзүүлж байгаа цахим спортын хувь нэмэр, нийт борлуулалтын орлого 3.8 тэрбум долларт хүрсэн гэсэн тайлан гарсан байна. Энэ бол нэг жилийн хугацаан д 8.6 хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр эпийн засагт цахим спорт маш том хувь эзэлж, жин дарж байна. Манай улсаас анх удаа цахим спортын дэлхийн аварга төрөн гарсан учрааас бид бүхэн бахархаж байна. Энэ бол манай орчин цагийн залуучуудын хурд хүч, авхаалж самбаа ямар түвшинд байгаагийн хамгийн том илэрхийлэл гэж харж байна. ЦХХХ-ны сайдын тушаалаар Цахим элч тодруулах журам баталсан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайдын тушаалаар Дэлхийн аварга болсон "IHC ESPORTS" багийн хамт олныг Монгол Улсын цахим элчээр өргөмжилж байна. Ирэх онд олон улсад зохиогдох тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.
Мөн хоёрдугаар байрт орсон “Stalwarts Esports”, дөрөвдүгээр байрт шалгарсан “4 Merical Vibes” багийн хамт олон болон дэлхийн аварга болсон "IHC ESPORTS" багийн хамт олныг Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, ЦХХХЯ-ны жуух бичгээр шагнаж, төрийн мэдэлд байдаг интернетийн шууд урсгалаас шилэн кабель татаж, бэлтгэлийн байруудад нэг жилийн өндөр хурдны интернетийг ашиглах боломжоор хангахаар болсон" гэлээ.