ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Уг асуудлаар Засгийн газар өнөөдөр хаалттай хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн цахилгаан эрчим хүчтэй холбоотой авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэж байдаг.
Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон.
Учир нь ОХУ-ын талаас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа өчигдөр бичгээр болон амаар мэдэгдсэн. Нөхцөл байдал хэзээ зүгээр болохыг хэлж мэдэхгүй. Хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана
Эмнэлэг, сургууль, онцгой гэх мэт цахилгаан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад хамруулахгүй байхаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна" хэмээлээ.