Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.

Уг асуудлаар Засгийн газар өнөөдөр хаалттай хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн цахилгаан эрчим хүчтэй холбоотой авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэж байдаг.

Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон.

Учир нь ОХУ-ын талаас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа өчигдөр бичгээр болон амаар мэдэгдсэн. Нөхцөл байдал хэзээ зүгээр болохыг хэлж мэдэхгүй" хэмээлээ.

Х.Болорчулуун: Малын өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо
Х.Болорчулуун: Малын өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.