Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Иргэд ШТС дээр 4-5 цаг дугаарлаж, аргагүйд өндөр үнэтэй АИ-95 авч байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ шатахуунтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хариуцлага тооцохыг шаардаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Монголчууд "Бухын доодхыг харсан үнэг турж үхнэ" гэж ярьдаг. Эрх баригчид, УУХҮЯ-ны шийдвэрийг хараад хүнд байдалд орчихлоо. Бид энэ шаардлагыг зөвхөн өнөөдөр тавиагүй, хоёр сарын өмнө хэлж л байсан. Өнөөдөр бахь байдгаараа байна. Иргэд 4-5 цаг дугаарлаж байж, өндөр үнэтэй АИ-95 хийгээд явж байна. Орон нутагт бүр ч хүнд байгаа" гэсэн юм.

Т.Доржханд: Сумдад гэдэс, цувдайг зүгээр л жалганд хаяж байна
Т.Доржханд: Сумдад гэдэс, цувдайг зүгээр л жалганд хаяж байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.