Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хачигаар дамждаг SFTS вирусээр 7 хүн нас барлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

БНХАУ-д газар аваад буй хачигаар дамждаг шинэ төрлийн вирусээр 60 гаруй хүн өвчилж 7 хүн нас баржээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Хятадын зүүн муж болох Зянсуд 37 хүн халдвар авсан ба мөн зүүн муж болох Аньхуйд 23 хүн халдвар авчээ.

Зянсу хотын нийслэл Наньжин хотод тус вирусээр өвчилсөн Ван гэх эмэгтэйд ханиадтай төстэй халуурах болон ханиалгах шинж тэмдгүүд илэрч байсан ба эмч нар түүнээс шинжилгээ авахад цусны цагаан эс болон, ялтасын хэмжээ буурсан байжээ.

Сарын дараа тус эмэгтэй эмчлэгдэж дууссан юм. Гэвч вирус тархсан нөгөө муж болох Аньхуйд  7 хүн нас бараад байгаа юм.

SFTS вирус нь шинэ вирус биш бөгөөд өмнө нь 2011 онд Хятадад тус вирусний үүсгэгчийг тусгаарлаж байсан аж. Нян судлаачид SFTS-ийг хачигаас хүнд халддаг хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ цаашдаа хүнээс хүнд цус болон салстаар халдварлах боломжтой юм. 

Эмч нар вирусний гол дамжуулагч нь хачиг учраас үүнд хазуулахгүйн тулд арга хэмжээ авсан байхад л тийм ч их санаа зовох зүйл байхгүй хэмээн анхааруулж байгаа ажээ.

Эх сурвалж: globaltimes.cn

BBC агентлаг мэдээндээ арьс өнгөөр ялгаварлах үг ашигласандаа уучлалт хүслээ
BBC агентлаг мэдээндээ арьс өнгөөр ялгаварлах үг ашигласандаа уучлалт хүслээ
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.