Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

BBC агентлаг мэдээндээ арьс өнгөөр ялгаварлах үг ашигласандаа уучлалт хүслээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Баруун өмнөд Англи дахь Бристол хотод нэгэн залууг “ни**ер новш” хэмээн машинаар дайран зугтаасан хэрэг гарсан ба уг үйл явдлыг BBC мэдээллэх үеэрээ мөн л “ни**ер” хэмээх үгийг ашиглажээ.

Уг үйл явдлын дараа олон зуун гомдол BBC-д ирсэн бөгөөд тус Британийн нэвтрүүлэгч олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэсэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

Энэ талаар ВВС-ийн ерөнхий эрхлэгч Лорд Энтони Холл өмөөрөх хандлагатайгаар “ВВС тус халдлагын талаар мэдээллэхдээ яг ямар үйл явдал болсныг онцлохын тулд тус үгийг хэлсэн нь ойлгомжтой. Энэ бол ВВС мэдээллэх ёстой сэтгүүл зүйн чухал хэсэг бөгөөд үүнийгээ ч бид үргэлжлүүлсээр байх болно” хэмээн бүх ажилчиддаа и-мэйл бичсэн байна.

Гэсэн ч тэрээр сүүлд нь залруулга хийн “ВВС мэдээнийхээ үеэр өөр хандлагатайгаар ажиллах ёстой байсныгаа бид хүлээн зөвшөөрч, уучлалт хүсч байна. Мөн үүнээс цааш бид бүхэн үг, хэллэг дээрээ илүү их анхааран ажиллах болно” хэмээжээ.

Мөн ВВС уг үгийг ашигласныгаа сэтгүүл зүйн үндэслэлтэйгээр ашигласан хэмээн өөрсдийгөө зөвтгөсөнийг хүлээн зөвшөөрөөгүй BBC 1Xtra Радиогийн хөтлөгч, DJ Sideman ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Al Jazeera

ШИНЭ нам өнгөрсөн сонгуулийн булхай луйврыг харуулсан кино хийж буй гэв
ШИНЭ нам өнгөрсөн сонгуулийн булхай луйврыг харуулсан кино хийж буй гэв
 
Г.Уянгахишиг: Ерөнхий сайдын хүүхэд хөрөнгөө хэрхэн зарцуулах нь хүний эрх ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэж, шалгах ёстой
Г.Уянгахишиг: Ерөнхий сайдын хүүхэд хөрөнгөө хэрхэн зарцуулах нь хүний эрх ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэж, шалгах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.