УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам, эвсэл, 606 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Энэхүү сонгуульд ялагдал хүлээсэн нам, эвслүүдийн нэг нь ШИНЭ нам. Тэгвэл ШИНЭ нам нь өнгөрсөн сонгуультай холбоотой баримтат кино хийж эхэлсэн талаар тус намын дарга Ж.Батзандан "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "Сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ намаас "Сонгуулийн луйвар ба иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь" гэдэг баримтат киног хийж эхэлсэн. Монгол Улсын аймаг дүүрэг болгонд ямар аймшигтай сонгуулийн луйвар болж өнгөрсөн талаар иргэд олон түмэн, нэр дэвшигчид ярьж байна.
Манай хар машины гайхамшгийн талаарх үлгэр үргэлжилсээр. Хар машиныхаа нууцыг хамтдаа тайлахын төлөө ажиллана. Одоо Монголын 21 аймаг, 9 дүүрэгт очно. Монголын ард түмний саналыг яаж луйвардаж хулгайлсныг баримтат киногоор ил тод хүргэнэ.
Хулгай, луйврыг хийж гарсан нөхдүүд өнөөдөр ялалтдаа бялуурч, их баяртай байгаа байх" гэжээ.
*"Өдрийн сонин"-ы 2020 оны наймдугаар сарын 10-ны №158 (6524) дугаарт нийтлэгдсэн
"Ж.Батзандан: Өнгөрсөн сонгуулийн булхай луйврын талаар баримтат киног хийж эхэлсэн"
ярилцлагаас эшлэв.