Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулт үзэгдлийн улмаас нийт 49.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 30-ны байдлаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7926 хүний амь нас, 367,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн бэртэж, гэмтэн, 1692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр, орон сууц, барилга шатаж, 49,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4,6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3,5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0,4 хувийг геологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлж байна.

Монголын багууд NBA-ийн тэмцээнд хосоороо аварга боллоо
Монголын багууд NBA-ийн тэмцээнд хосоороо аварга боллоо
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц