Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-оор Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан ТҮНШЛЭЛ авч байсан баримтыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан. Ингэхдээ,
"Ш.Адьшаа гишүүн сонсголын үеэр сандраад, Б.Ганхуягийн ар гэрийг ордонд оруулж "АКЦ" хийлээ" гэсэн юм. Тэгвэл бид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
- Өөрийн орлого - 1 тэрбум 519 сая төгрөг
- Гэр бүлийн орлого - 159.1 сая төгрөг
- Нийтийн орон сууц-1, үйлчилгээний зориулалттай 1 обьект - 4 тэрбум 29 сая төгрөг
- Toyota, Land Cruiser 200-1, Hyundai, Sonata 7-1 автомашин - 232 сая
- Хурдан удмын 53 адуу- 969 сая
- Үнэт эдлэл - 770 сая
- Дотоодын банканд 20.7 сая төгрөгийн хадгаламжтай
- Бэлэн мөнгө - 1 тэрбум 896 сая
- Зээл - 16.7 сая төгрөг
- "Эрдэнэс таван толгой" ХК, "Ти Ти Би Эй" ХХК, "Империалмаксимус корпорейшн" ХХК, "Грэйтблюмаунтайнс" ХХК, "Ачит-Эх мед" ХХК, "Ачит-Арвис" ХХК, "Хүннү МН" ХХК, "Мөнгөн-Алмаз" ХХК, "НЬЮфеникс интернэшнл" ХХК, "Винсолд интернейшнл" ХХК-уудын 30-100 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.