УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ш.Адьшаа нүүрсний сонсголтой холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Б.Энхбаяр сайд намайг Б.Ганхуягийн төрөл төрөгсдийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэнэ. Ор үндэсгүй гүтгэлэг явж байна. Би 2020 онд гишүүн болсноос хойш нэг ч "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай хэлье. Ингэж гүтгэж болдог юм уу. Увайгүй үйлдлийнхээ төлөө надаас УУЧЛАЛ хүсээрэй" гэв.