Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.БАТШУГАР: Цахим шилжилтийн шинэ алхам 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар амжилттай хэлэлцүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газраас өргөн барьсан цахим шилжилттэй холбоотой 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, цахим хэлбэрээр, хялбар, ухаалаг шийдлээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг эдгээр хуулийн өөрчлөлтөөр нээх зорилготой гэж байнгын хорооны дарга Э.Батшугар онцлов.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй гэж заасан ч салбарын хуулиуд дээр заавал цаасан суурьтай бичиг баримтыг шаардсан байдаг нь хоорондоо уялддаггүй, иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар нэхсэн хэвээр байгаа байдлыг тодорхой хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр мөн шийдвэрлэж байгаа аж. Энэ мэтчилэн цахим шилжилтийн олон шинэ боломжууд эдгээр хуулийн өөрчлөлтөөр гарч байгаа юм байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.

Э.Содномпилжээ хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медаль хүртлээ
Э.Содномпилжээ хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медаль хүртлээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.