Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Олон улсын тендерт шалгарч ирсэн компани нь нэг ч техникгүй, ганц тамгатай л ирсэн юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна. Шинжээч энэ үеэр "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК-д 79 тэрбум төгрөгөөр худалдан авсан машин механизм тоног төхөөрөмжөө данс бүртгэлээс хасаж ашиглуулахаар шилжүүлсэн талаарх баримтыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд "Олон улсын тендерт шалгарч ирсэн компани нь нэг ч техникгүй, ганц тамгатай л ирсэн юм байна. Тэгээд ЭТТ 79 тэрбумаар авсан техникээ оператортой нь, ажилчидтай нь өгчээ. Энийг эрүүл ухаанаар ойлгоход төвөгтэй юм" гэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Бид ажилчдаа тэр компанийн далбаан дор ажиллуулахаас өөр сонголт байхгүй. Энэ бол манай талаас хожоотой зүйл болсон. Бид үргүй зардал ч гаргаагүй" гэх хариултыг өгсөн юм.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ц.Элбэгдоржийн бүлэглэл “ЭТТ“ ХК-д эзэн суух санааг гаргасан гэв
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ц.Элбэгдоржийн бүлэглэл “ЭТТ“ ХК-д эзэн суух санааг гаргасан гэв
 
Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ
Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.