Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Ногоон бүс” камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06:10 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо.

С.Чинзориг: Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул төрөлжсөн эмнэлгүүдэд 575 ор, дүүргүүдэд 297 орыг дэлгэсэн
С.Чинзориг: Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул төрөлжсөн эмнэлгүүдэд 575 ор, дүүргүүдэд 297 орыг дэлгэсэн
 
Үерийн усанд ил шархтай орсон тохиолдолд үхжил үүсгэгч фасцит өвчин тусах аюултай
Үерийн усанд ил шархтай орсон тохиолдолд үхжил үүсгэгч фасцит өвчин тусах аюултай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц