Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хадгалагдаагүй, хадгалагдаагүй, хадгалагдаагүй. Энэ компани мөн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Түр хорооноос томилогдсон хянан шалгагч болон шинжээч нар томилолтоор ажилласан боловч нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцдэггүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдсан талаар дурдсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга "1995-1999 оны ТУЗ-ийн тогтоол, 2013,2015 оны компанийн бизнес төлөвлөгөө байхгүй, 1995-2014 оны компанийн үйл ажиллагааны тайлан байхгүй, 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй. 1995-2004 оны нүүрс ачилтын падаан байхгүй. Энэ компани мөн үү. Энэ баримтуудыг устгачихсан юм уу" хэмээн гэрчээс тодруулахад "2010 он дуусталх санхүүгийн баримт аймгийн архивт байгаа. Байхгүй баримтууд аймгийн архивт байгаа" гэв.

Б.Энхбаяр: Д.Бат-Эрдэнийг ажиллаж байх үеийн “Тавантолгой“ ХК-ийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна
Б.Энхбаяр: Д.Бат-Эрдэнийг ажиллаж байх үеийн “Тавантолгой“ ХК-ийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.