Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогцолмаа Дэлхийн аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болсон баярт мэдээ ирлээ. Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, дэлхийн орнуудын шилдгийн шилдэг тамирчин дайчдын өмнө эх орныхоо Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тэрээр нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогцолмаа нь өдгөөгөөс хэдхэн сарын өмнө мөн Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар өвөлд 97 хувийн бэлтгэл хангасан
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар өвөлд 97 хувийн бэлтгэл хангасан
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.