Цагдаагийн байгууллагаас "Ногоон бүс" төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48,6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
Тэгвэл энэ удаад Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Партизаны гудамж"-ийг тухайн орчинд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдийн дэмжлэгтэйгээр анхны иргэдийн аюулгүй байдлыг хангасан "Ногоон гудамж" болгож, өнөөдөр нээлтээ хийлээ.
Дээрх гудамжид стандартын шаардлага хангахгүй, зөвхөн ААН-ийн үүдэнд байсан 18 телекамерыг дэд төслийн хүрээнд Монгол Улсын стандартыг хангуулж, шинээр 26 ширхэг телехяналтын камтер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Ийнхүү уг гудамжид нийт 44 телехяналтын камер ажиллаж эхэлсэн бөгөөд гудамжийг бүхэлд нь хянах боломж бүрдлээ.