Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоон автобус“-ны хэрэгт Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнгөрөгч 11 дүгээр сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн ногоон автобустай холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах хүсэлтээ АТГ-аас прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас тус хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдэгдсэн. Эдгээрийн дунд улс төрд нөлөө бүхий нэг этгээд яллагдагчаар татагдсан хэмээн дурдсан нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар аж.

“Ногоон автобус“-ны хэрэгт албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
“Ногоон автобус“-ны хэрэгт албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.