Зургийн эх сурвалж: Reuters
Баасан гарагийн орой Энэтхэгийн Калькут хотын нисэх буудалд газардсан Air India Express компанийн онгоц буух зурвасаасаа гарч, 10 метрийн өндөр эргээс унахдаа хоёр хуваагджээ. Тус онгоцонд экипажийн гишүүдээс гадна 190 зорчигч тээвэрлэж явсны 10 нь нялх хүүхэд байсан аж. Уг ослын улмаас онгоцны зорчигчдоос 17 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртсэн байна.
Тухайн үед хүчтэй бороо орж байсан нь онгоц гулсан замаасаа гарахад нөлөөлсөн гэнэ. Осолдсон Boeing 737 нисэх онгоц нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос цар тахлын улмаас гацсан иргэдээ тээвэрлэн ирж байжээ.
Дэвсгэр мэдээлэл: Өмнө нь 2010 онд мөн Дубай хотоос ирсэн Air India Express компанийн нисэх онгоц өмнөд бүсийн Мангалор хотод газардахдаа замаасаа гарч ангал руу унаснаас 158 хүн амь үрэгдэж байжээ. Дээрх хоёр осол гарсан нисэх буудлууд нь хавцал, ангалаар хүрээлэгдсэн өндөрлөг газарт байгуулагдсан тул газардахад нисгэгчээс онцгой ур чадвар шаарддаг байна.
Эх сурвалж: Reuters