Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Өнөөдрийн байдлаар ор дүүрсэн, орны ачаалал нэмэгдсэн гэх мэдээлэл байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт эрчимжиж, эмнэлгүүдийн орны ачаалал, хүлээгдлийг нэмэгдүүлдэг. Энэ жил ч мөн адил эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Нэмээд БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар мэдээлэл ч цацагдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал ямар байгаа. Хэрэв БНХАУ-д тархсан уушгины хатгаа манай улсад эрчтэй тархвал орны ачаалал хэрхэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаагаас тодруулахад, "Томуу, томуу төст өвчний улиралчлал эхлэхтэй зэрэгцэж эмнэлгийн орны хуваарлалтыг хийдэг. COVID 19 цар тахлыг үед бид бүх эмнэлэгт шаардлагатай ор дэлгэлтүүдийг хийгээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай бүх хүнийг авч байсан. Энэ төрлийн зохицуулалтыг хийгээд явна. Одоогийн байдлаар ор дүүрсэн, ачаалал нэмэгдсэн гэх мэдээлэл алга байна" гэлээ.

А.Бурмаа: Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна
А.Бурмаа: Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.