Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.30 цагаас товлогджээ. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Сануулахад, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон билээ.