Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод буй. Тодруулбал, өчигдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг хуулийн төслийг УИХ-д даргад өргөн барьсан. Тиймээс өнөөдөр ХЗБХ-ны хурлаар хэлэлцэж, байнгын хорооны хурлын дараа Ерөнхий сайд чуулганд үг хэлэхээр төлөвлөөд байсан юм.
Гэвч ХЗБХ-ны хурал ирц бүрдэхгүй байгаа тул хурлыг ирэх 7 хоног хүртэл хойшлуулж, Ерөнхий сайдын чуулганд үг хэлэх асуудал ч хойшлогдлоо.
Эх сурвалжийн буйгаар ХЗБХ-ны ирц бүрдэхгүй, хуралдааныг хойшлуулсан нь АН-ын гишүүдийн бойкоттой холбоотой гэж бид өмнөх мэдээлэлдээ дурдсан. Тодруулбал, тэд байнгын хорооны хуралдаа орохгүй, цаашлаад чуулганы хуралдаанд орохгүй гэх мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтийн 49 хувийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон ч түр хойшилсон. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нь АН-ын эрх барьж үед шийдэгдсэн. Мөн АН-ын гишүүд, бизнесийн төлөөллүүд холбогдсон байдаг тул бойкет хийж байгаа нь энэ аж.
Хэрвээ авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах асуудал чуулганаар орж батлагдвал Эрдэнэтээс эхлээд нүүрсний хулгай зэрэг шүүх дээр он удаан хугацаанд саатдаг, шийдвэр нь гардаггүй хэргүүдийг шийдэх боломж бүрдэх юм