Катарын нийслэл Доха хотод снукер биллъярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов. Снукер биллъярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авч ирж байв.