Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар А.А.Козлов томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулагдаад буй. Тэгвэл тус комиссын Оросын хэсгийн даргаар ХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов томилогджээ. Түүнтэй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танилцах уулзалт хийж, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын томилогдсонд нь баяр хүргэж, комиссын өмнөх хурлуудаар талуудын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тулгамдаж буй, шийдэл хүлээсэн асуудлуудыг талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэхэд тэргүүн ээлжинд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.

Улаан автобусыг нийлүүлсэн “Xiamen Golden Dragon” компани тендерт материалаа ирүүлжээ
Улаан автобусыг нийлүүлсэн “Xiamen Golden Dragon” компани тендерт материалаа ирүүлжээ
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна