Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах шийдвэр гарсан зүйлгүй. Юмыг үнэгүй болгох нь хүмүүсийг халамжлах бодлого руу явна гэсэн үг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд автобусаар үнэгүй зорчих карт олгох асуудал яригдаж буй. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай Хотын дарга мэдэгдээд байгаа юм.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад "Иргэдийг үнэгүй автобусаар зорчуулах яриа яригдсан. Гэхдээ албан ёсоор шийдвэр гарсан зүйл байхгүй. Юмыг үнэгүй болгох нь хүмүүсийг халамжлах бодлого руу явна гэсэн үг" хэмээлээ.

Орос болон бусад орнуудад Монголын соёлын олдворуудыг буцаан өгөхийг  уриалав
Орос болон бусад орнуудад Монголын соёлын олдворуудыг буцаан өгөхийг уриалав
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.