Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сэлэнгээ пара байт харвааны Ази тивийн аваргаас ХҮРЭЛ медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байгаа билээ.

Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөхөд ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ. Тэр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болжээ. 2004 оны тус тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм. Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль ба “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.

Биеийн тамир,спортын үндэсний хороо

Ж.Наранболд: Мэргэжлийн эмч нар бүтэн хоёр жилийн хугацаанд уранаас үүдэлтэй малын хорогдлыг нь судалсан ч хорогдол гараагүй
Ж.Наранболд: Мэргэжлийн эмч нар бүтэн хоёр жилийн хугацаанд уранаас үүдэлтэй малын хорогдлыг нь судалсан ч хорогдол гараагүй
 
“Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдийн гурав нь насанд хүрч, 2025 онд хилээр гарсан“
“Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдийн гурав нь насанд хүрч, 2025 онд хилээр гарсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.