Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-т 35 сая төгрөгөөр тавилга авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ЗӨРЧИЖ байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улс 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар баталж, хүчин төгөлдөр мөрдөхөөр болсон. Гэвч бодит байдал дээр хуулийн хэрэгжилт МАШ ХАНГАЛТГҮЙ байгааг дараах жишээнээс харж болно. Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс буюу 35 сая төгрөгөөр ТАСАЛГААНЫ ТАВИЛГА авахаар өнөөдөр /2023.11.20/ тендер зарлажээ.

ТЕНДЕР-ийг задалж үзвээс,

  • Удирдлагын ерөнхий тавилга-2
  • Иргэний танхимын ширээ-20, сандал 40 ширхэг
  • Оффис сандал-23
  • Төмрөн сейф-12
  • Жижүүрийн өрөөний шкаф-1
  • Коридорт хүлээлгийн буйдан-3 ширхэгийг авахаар тусгасан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т "Орон нутгийн бүх төрлийн сан"-д энэхүү хууль үйлчилнэ" хэмээн заажээ.

“ЭРСДЭЛИЙН БААТАР МЭРГЭЖИЛТЭН“ -ээр ахлах ахлагч Д.Оюунбаатар тодорлоо
“ЭРСДЭЛИЙН БААТАР МЭРГЭЖИЛТЭН“ -ээр ахлах ахлагч Д.Оюунбаатар тодорлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд