Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэрэгт шалгагдаж байсан “ШУВУУ“ Монголоос АНУ хүртэл найман улс дамжиж, байршлаа сольсон байна“

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

АТГ-аас нийгэмд анхаарал татаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох "ШУВУУ" ажиллагааны явцын мэдээллийг танилцууллаа. Ингэхдээ,

"Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад руу оргон зайлсан 34 хүн байсан. Өнөөдрийн байдлаар 12 этгээдийг Монгол Улсад авч ирсэн байна. Үлдсэн 22 этгээдийн нэгийг харьяаллын дагуу шилжүүлж, хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учраас цаашид олон улсад эрэн сурвалжлах шаардлагагүй болсон. Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг олж тогтоох, эргүүлэн авчрах ажлыг үргэлжлүүлж байгаа” гэв.

Мөн "Гадаадад оргон зайлсан этгээдүүдийн байгаа газар амар тогтоогдохгүй, хүндрэлтэй байгаа. Жишээлбэл, оргон зайлсан этгээд Монгол Улсаас Турк улс руу онгоцоор ниссэн. Цаашлаад, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байсан.

Үргэлжүүлэн Австрид очоод, Грек гарч, буцаад Нидерланд улсад иржээ. Эцэст нь АНУ-ын Лос-Анжелес хот руу явж, цааш Орландо хотод очсон дүр зурагтай байна" гэлээ.

АТГ 2013 онд 43 хэргийг шүүхэд шилжүүлж байсан бол  2023 онд 270 хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлж , гэмт хэргийн тоо 6,3 дахин өсжээ
АТГ 2013 онд 43 хэргийг шүүхэд шилжүүлж байсан бол 2023 онд 270 хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлж , гэмт хэргийн тоо 6,3 дахин өсжээ
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.