Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 31 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ.

Мөн “Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авлига, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байна. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Аль салбарыг яаж дэмжих вэ гэдгээ төлөвлөх ёстой.

Тодорхой салбарыг хөгжүүлэхдээ бусад салбартай яаж уялдаж байна вэ гэдгийг судалж, хөгжүүлэх, халамжийн бодлогыг танаж, хаана амьдарч буйгаас үл хамаарч айл өрх бүр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хүртэх ёстой гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх нь чухлыг ч хөндлөө.

Тухайлбал, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ”Уул уурхайгаас орж ирж буй орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулмаар байна. Эдийн засаг өсөж байгаа нь сайн. Одоо энэ өсөлтөө хадгалахын тулд засаглалын чадварыг бэхжүүлэх, халамжийн бодлогыг танах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлт урт хугацаанд хадгалагдана” гэлээ.

Нийслэлийн өмчийн тооллого явуулна
Нийслэлийн өмчийн тооллого явуулна
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.