Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүйгээр 50кг говийн өнгөт чулуу тээвэрлэсэн зөрчил илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өлзийт автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 3864 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр  иргэн O нь зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй 50кг говийн өнгөт чулуу тээвэрлэн явж байсан зөрчлийг илрүүлжээ.

Уг зөрчилийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7-д зааснаар:
Хэрэв зөвшөөрөлгүйгээр байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн,хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр торгох зохицуулалттай.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллана
Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллана
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав