Хотын дарга Х.Нямбаатар хувийн такси үйлчилгээг цэгцлэх ёстой талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нийтийн тээврийн салшгүй нэг хэсэг болсон такси үйлчилгээг стандарттай болгох талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцлоо. Манай хотод хамгийн багадаа стандартын шаардлага хангасан 5000 такси шаардлагатай гэсэн тоо бий. Бид хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг булаах гэж байгаа асуудал ерөөсөө байхгүй. Такси баазтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тусдаа. Харин хувиараа үйлчилгээ эрхэлж байгаа ч тэр баазтай аж ахуйн нэгж ч бай стандарт мөрдүүлье л гэж байгаа асуудал. Хотын таксины өнгө төрх нь тодорхой, соёлтой үйлчилгээтэй байя гэдэг асуудлыг л ярьж байгаа" гэв.
Х.Нямбаатар: Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг булаах гэж байгаа асуудал байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.