Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”-ыг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 59 секунд

Арваннэгдүгээр сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

08.30 цагт: Төрийн ордонд: ХНХЯ-наас "Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил" сэдэвт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт БЗД-ийн 800 орчим бизнес эрхлэгч оролцоно. Утас: 8805-8053.

09.00-11.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЗТХЯ-наас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх авто замын төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулна. Утас: 8510-0098, 8805-7167.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Тархины харвалт, зүрхний шигдээсний төрөлжсөн тусламж, үйлчилгээний 10 жил”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралтай.

09.30-15.30 цагт: Хавдар судлалын үндэсний төвд: "Хавдрын туяа эмчилгээний орчин үеийн технологи" олон улсын семинар болно. Утас: 9906-3902.

10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ. “Тэрбум мод” хөдөлгөөний үйл явц, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-ын талаар тус тус мэдээлж танилцуулна. Уас: 9404-4104.

10.30 цагт: НОБГ-ын хурлын танхимд: Хүний эрхийн талаарх “Эрхээ мэдье” тэмцээн эхэлнэ. Утас. 8822-5332.

11.00 цагт: Тусгаар тогтнолын ордонд: “Монголын Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдсэний 103 жилийн ойд зориулсан эмхэтгэлийн нээлт болно.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11:30 цагт: “МОНГОЛ ДУГААР ЗУУН” яруу найргийн наадмын “Өргөмжлөл”-ийн хятад ханзны талаар наадмын ерөнхий шүүгч тайлбар мэдээлэл өгнө.

12.00 цагт: Байцаагч, прокурор эрх зүй зөрчиж, эрүүгийн хэрэгт ял өгч буй талаар хохирогчийн ээж мэдээлнэ.

13.00-18.00 цагт: “Аз Хур” номын төвд: Их, дээд сургуулийн сэтгэл судлалаар сурч байгаа оюутан, судлаачид “НОЙР БА СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвээр хийсэн судалгааны ажлаа хэлэлцүүлнэ. Утас: 9909-8741, 8803-7533.

14.00 цагт: ГХЯ-нд “Монгол Улс дахь олон улсын судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн 55 жилийн ойд зориулан зохион байгуулж байна.

18.00 цагт: “Блью Мон” төвд: Монголын байгалийн гэрэл зурагчдийн бүтээлийн үзэсгэлэн нээгдэж шилдэг гэрэл зургийн шагнал гардуулна.

-Монголын Театрын музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Монгол баримтат киноны өдрүүд” болж байна.

-Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна.

АН-ынхан Лу.Гантөмөр даргынхаа зүтгүүлсэн Д.Бадарсанд нийслэлийн намаа өгөхөөр тохирчээ
АН-ынхан Лу.Гантөмөр даргынхаа зүтгүүлсэн Д.Бадарсанд нийслэлийн намаа өгөхөөр тохирчээ
 
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.