Хан-Уул дүүргийн 7-р хорооны борлуулагч Л.Баярсайхан өөрийн сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр,
"Тавантолгой түлш компанитай ажил амьдралаа холбоод таван жил болжээ. Эхний гурван жилд шахмал түлшээ бид өөрсдөө савлаад давхар борлуулдаг байлаа. Одоо бол зөвхөн борлуулалтаа хийж байна. Шахмал түлшийг үйлдвэрлэхэд мэдээж олон шат дамжлага орж, олон хүний хүч хөдөлмөр шингэж байгаа. Тэр бүхнийг хэрэглэгчдэд хүргэх эцсийн зогсоол нь борлуулалтын цэг юм. Тиймээс хариуцлагатай ажил. Бас айл гэрт гал залгуулж байгаа учраас бидний ажил амьдрал өөдөө байдаг гэж би боддог" гэв.