Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МЭДЛЭГ-2023” Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Тавантолгой түлш компани “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нээлттэй өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн өдөрлөгийг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын-Мэдлэг” сэдвийн доор зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийн болон тоног төхөөрөмж хариуцагч албан тушаалтан, нарядаар ажил гүйцэтгэгчийн ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулах, мөрдүүлэх, үйлдвэрийн ажилтны ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тухайн цехийн дарга, ИТА, ээлжийн ахлах, шугамын ахлах, тоноглолын машинч нар хамтран гүйцэтгэх зэрэг ажлыг хэрхэн хийх тухай заавар зөвлөгөөг өгсөн юм.

Мөн илэрсэн аюул, ХАБЭА-н зөрчлийг арилгуулах, цаашид учирч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, эрсдэлээс бууруулах арга хэмжээ авч ажиллах, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хэрхэн урьдчилан өгөх тухай мэдлэгийг ч өдөрлөгийн үеэр ажилтан бүрт өгсөн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол ажилтан бүрийн чанад сахих, хэрэгжүүлэх хамгийн чухал зүйл гэдгийг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нээлтийн үеэр онцолж байлаа.

Манай компанийн хувьд сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажиллаж байгааг ч холбогдох албаныхан онцолсон.

2023-2024 оны галлагааны улирал эхэлж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч, өвлийн ачааллын үе эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын осол авааргүй ажиллахыг өдөрлөгийн үеэр бүх ажилчдад сануулсан юм.

Угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй 15,500 гаруй айл байжээ
Угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй 15,500 гаруй айл байжээ
 
Б.Бат-Эрдэнэ: Н.Өнөрцэцэгийн хадгалсан гэх нууцын баримт юу болохыг би огт мэдэхгүй, мэдэх ч боломжгүй
Б.Бат-Эрдэнэ: Н.Өнөрцэцэгийн хадгалсан гэх нууцын баримт юу болохыг би огт мэдэхгүй, мэдэх ч боломжгүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц