Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Г.Тэмүүлэнгийн ахалсан НӨАТ-ын ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. Үүнд,

Нийгмийн бодлогын байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ажиллах удирдамжийг батлах тухай/

-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төсвийн байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай/

Бусад

Хууль зүйн байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ОБЕГ: Цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна
ОБЕГ: Цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна
 
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.