Нийслэлд сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон үерийн нөхцөл байдлын шалтгаантай холбогдуулан Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "20 жилийн газрын авилга наймаа, төлөвлөлтгүй барилгажилт, зөвшөөрөлгүй, эмх цэгцгүй бөөгнөрөл бүхий суурьшилт нь нийслэл хотын зохист хөгжлийг гажуудуулсан. Үер усны аюул үүнийг бүрэн илчлэн харуулж байна. Утаа, түгжрэлийн эх үндсийн үндсэн шалтгаан ч үүнтэй шууд холбогддог. Хотын зах замбараагүй байдлын олон алдаа завхралыг засахаар хийж буй ажлуудаа бид ойрын 5-8 жилд эрчимтэй тасралтгүй хийж байж, хотынхоо цоо шинэ хөгжлийг эхлүүлэх бодит боломж бүрдэнэ" гэв.
Ж.Сүхбаатар: 20 жилийн газрын авилга наймаа, төлөвлөлтгүй барилгажилт нийслэл хотын зохист хөгжлийг гажуудуулсан болохыг үе усны аюул харуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.