УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар ам муруйв. Тодруулбал,
Т.Доржханд: Хотын дарга УИХ-д хүндэтгэлтэй хандаж, гишүүдэд мэдээлэл өг.
Х.Нямбаатар: Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би үгээ өөрөөр чинь их айхтар чиглүүлж заалгахгүй.
Т.Доржханд: Би хэнтэй яаж найзалж, нөхөрлөж юу ярих нь танд хамаагүй. Сөрөг хүчинд гаргаж буй хандлага чинь таалагдахгүй байна шүү, Нямбаатар аа" гэсэн юм.