Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Мөнгө хэвлэхгүй гэж ойлголоо шүү, Сангийн сайд аа. Зарим гишүүдээс мөнгө хэвлэх ёстой гэсэн санаачилга гараад яваа юм билээ. Ийм зүйл байх ёсгүй. Төсөв хэлэлцэж байгаа ийм үед мөнгө хэвлэж, цалин тэтгэвэр нэмээд ямар ч бодит орлого өсөхгүй. Харин ч эдийн засгаа чирнэ шүү" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Мөнгө хэвлэх, шинээр мөнгөний нийлүүлэлтийг хийх шаардлагагүй болчихсон байгаа" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк мөнгө хэвлэж болохгүй, төсвийн шинж чанартай зүйлийг санхүүжүүлж болохгүй. Банканд байсан Б.Жавхлан сайд хүртэл Монгол банк доороо хэвлэх машинтай юм шиг яриад байх юм" хэмээлээ.